Энтермайт

Linux дээр Камер дэмждэг gYachi messenger

Бичсэн: Алмас

Энэ мессенжер нь камер дэмждэг ба чатлах үед дуу хоолой мөн дэмждэг. Харин voice call буюу дуут дуудлага хараахан дэмждэггүй. Суулгаад туршаад үзээрэй.

Ubuntu дээр суулгах заавар.

Applications->Accessories->Terminal руу орох юм уу CTRL+ALT+T дарж терминал нээнэ. sudo add-apt-repository ppa:baudm/ppa sudo apt-get update

тушаалаар baudm PPA нэмж, OpenPGP түлхүүрийг хадгалж, сурвалжийг шинэчилнэ хийнэ.

тэгээд доорх тушаалаар суулгана.  sudo apt-get install gyachi Ингээд Applications -> Internet дотроос мессенжерээ олж нээгээрэй.

...

10:24 - 2009-05-06 - Сэтгэгдэл {26} - Сэтгэгдэл бичих

Windows XP дээр дискний үсгийг өөрчлөх

Бичсэн: Алмас
Үүний тулд дараах дарааллаар хийх хэрэгтэй. Юуны өмнө бусад бүх програмуудаа хаасан байх нь тохиромжтой гэдгийг сануулъя.
Администратор эрхтэй бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Start -> Control Panel -> Performance and Maintenance.

Жич: Хэрвээ Performance and Maintenance гэж байхгүй байвал шууд 3 дээрхээр үргэлжлүүл. Performance and Maintenance гэдэг нь Control Panel англилаар харуулах үед л харагддаг. Хэрвээ та Classic view байдлаар тохируулсан байгаа бол Performance and Maintenance харагдахгүй. Administrative Tools рүү ороод, Computer Management...

19:15 - 2009-04-29 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Ubuntu дээрх хэрэгцээт програмуудын жагсаалт

Бичсэн: Алмас
Ubuntu дээр Windows дээр байдаг бараг бүх програмуудын хийж чадахыг хийж чадах програмууд байдаг. Ингээд Windows-н ямар програмын оронд линуксын ямар програмыг ашигладаг талаар танилцуулъя.
rn
rnПрограмуудыг нэмж суулгахдаа интернетээс хайж явах шаардлагагүй Applications->Add/Remove... рүү ороод Show: гэсэн сонголтонд All available applications гэсэн сонголтыг зааж өгснөөр та маш олон сонголтоос дуртайгаа сонгон суулгах боломжтой. Ингэхдээ суулгахыг хүссэн програмын урд талыг чагтлаж сонгоод, суулгах програмаа сонгож дууссаны дараа Apply Changes товчийг дараад л бүх програм чинь автоматаар суух ...

17:10 - 2009-03-18 - Сэтгэгдэл {33} - Сэтгэгдэл бичих

Р.Чойном Жаргал зовлон

Бичсэн: Алмас
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
    Хүндэт тэр жаргал тэгээд
    Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
    Хэтэрхий баян байгаль
    Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
    Хэнд юу сайхан бэ гэдгийг
    Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өн...

22:21 - 2009-02-28 - Сэтгэгдэл {49} - Сэтгэгдэл бичих

Интернет дээр цагаа хэмнэх нэгэн боломж

Бичсэн: Алмас
Та өөрийн дуртай блог болон веб сайтуудын шинэчлэгдсэн мэдээллийг тэр сайт нэг бүр рүү орж үзэлгүйгээр мэдээд, бичлэгүүдийг нэг дороос уншиж байхыг хүсэж байна уу? Тэгвэл наашаа сууна уу.

Энэ төрлийн маш олон програм, веб сайтууд байдаг боловч хэрэглэхэд хялбар, алдарт google компанийн Google Reader хэмээх нарийн бичиг бүсгүйг танд танилцуулъя. Google reader нь таны өмнөөс таны дуртай хаягуудаар орж үзээд шинэ бичлэг, нийтлэл нэмэгдсэн бол түүнийг танд дуулгах болно.
Мөн таны таалагдсан нийтлэлүүдийг бусдад танилцуулахад чинь ч тусална.

Бичлэгээр google reader ашиглаж буй жишээг харуулл...

01:46 - 2009-02-28 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

Гудамжны гэрлээ гар утсаараа унтраана

Бичсэн: Алмас

Dial4Light хэмээх үйлчилгээ Германы зарим хотуудад нэвтрээд байгаа юм байна. Гар утаснаасаа нэг дугаар руу дохиод л гудамж, байр орцныхоо гэрлийг унтрааж, асааж байна гээд төсөөл дөө.
Энэ нь хэрэггүй үед байнга асаалттай байдаг гэрлүүдийг унтраах, энерги хэмнэж хүн төрөлхтний насыг уртасгах нэгэн шинэ санаа юм. Магадгүй хотынхоо утааг арилгахад бид энэ аргаас авч ашиглаж болох мэт...
Утасны дугаартай нууц үг бүхий төхөөрөмжийг гэрлийн унтраалганд суулгаж өгдөг технологи юм байна Утаа хэмждэг зүйл худалдаж авснаас иймрхүү зүйлийг худалдаж авах юм уу, Монгол инженерүүдээрээ хийлгэвэл болохгүй г...

01:17 - 2009-02-27 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Photoshop, Dreamweaver, Corel Draw and Games running on Linux

Бичсэн: Алмас
Линукс системийг сурталчилж байгаагаараа Windows системийг муулах гээгүй юм шүү. Ямартай ч линукс систем маань үнэгүй, хамгаалалт сайтай зэрэг талуудаараа бол Windows-ээс давуу талтай юм.
Одоогоор ихэнх компьютер хэрэглэгчид Windows хэрэглэдэг учир зарим програм зохиогчид зөвхөн Windows системд зориулан програмаа зохиодог. Тиймээс линукс системд энэ нь тохирдоггүй. Энэ нь линукс системийн нэгэн сул тал юм. Гэсэн ч Windows дээрхээс ч илүү боломжтой орлуулах боломжтой програмууд ч олон байдаг. Жишээ нь би хуучин Dreamweaver хэрэглэдэг байсан бол Үбүнтү систем хэрэглэж эхэлснээсээ хойш QuantaPlu...

14:47 - 2009-02-24 - Сэтгэгдэл {19} - Сэтгэгдэл бичих

GNU чөлөөт програм хангамжийн лиценз гэж юу вэ?

Бичсэн: Алмас

GNU GPL гэдэг нь GNU General Public License товчоор GPL. General-ерөнхий, Public-бүх нийтийн, License-лиценз гэсэн утгатай Англи үгний товчлол юм. GNU General Public License нь анхлан GNU хэмээх төсөлд зориулан Ричард Сталлман хэмээх хүний бичсэн, чөлөөт програм хангамжийн лицензэд өргөн ашиглагддаг лиценз юм.

GNU General Public License нь доорх 4 эрх чөлөөг танд олгодог. Үүнд:

Програмыг ямар ч зорилгоор хүссэнээрээ ажилуулах эрхтэй Програмын эх кодоос суралцаж, хүссэнээрээ өөрчлөх боломжтой Програмыг хүссэн үедээ хуулбарлан, бусдад тараах боломжтой Хүсвэл өөрийн өөрчи...

16:51 - 2009-02-23 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Үйлдлийн системийн орчуулгад гар бие оролцох

Бичсэн: Алмас
Microsoft зэрэг том компаниуд Монголд удахгүй орж ирээд хуулийн дагуу мөнгөөр програм хангамж худалдан авахыг шаардах болно. Тэр үед бид хуулийн дагуу төлбөртэй програм хангамж худалдан авах бөгөөд, хувь хүн, компани цаашлаад Монголын төсвөөс болоод дотоодын нийт орлогоос маш их хэмжээний валют гадаад руу урсан гарах болно.
Түүнээс урьдчилан сэргийлж адил төрлийн, мөн олон давуу талтай үнэгүй програм хангамжууд болох Нээлттэй эхийн програм хангамж руу шилжихэд бэлдэж эхлэх шаардлага тулгараад байна.

Ер нь алийн болгон улс нийтээрээ хууль зөрчин амьдарцгаах вэ. Хууль зөрчихгүй дэлхий нийти...

16:51 - 2009-02-22 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Ubuntu дээр OpenOffice 3 суулгах

Бичсэн: Алмас
Үбүнтү дээр OpenOffice 3 суулгахад асуудал тулгарсан хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Тиймээс хэрхэн суулгах талаар заавар оруулж байна.
Энэ аргын хувьд заавал хуучин хувилбараа устгах шаардлагагүй. Шууд хувилбар шинэчлэлт хийчихэж болно. Бас бүрэн устгаад суулгасан ч болно.

Суулгах заавар:

1. терминаль нээгээд:
sudo gedit /etc/apt/sources.list.d/openoffice.list
гэсэн тушаалаар дээрх фаилыг нээгээд

deb http://ppa.launchpad.net/openoffice-pkgs/ubuntu intrepid main

Энийг оруулна. Хэрэв ubuntu 8.04 hardy хэрэглэж байгаа бол intrepid гэснийг hardy болгоорой.

2. Доорх 3 тушаалыг дараа...

14:47 - 2009-02-22 - Сэтгэгдэл {16} - Сэтгэгдэл бичих

Тухай:
Сайн байна уу , Та бүхэн манай блогт тавтай морилно уу ? Манай блог мэдээ мэдээлэл спорт мэдээ зар сурчилгаа Видоё гэх мэтийн танд хэрэгтэй бүхэн байх болно


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Баяр наадмаар хоолны хордлогоос сэргийлье 10492484_10152213965529135_2296611112360696838_nБаяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг,
- Монгол орны талаар мэдээ мэдээллүүд
- Counter - Strike 1.6 Сервер нээх арга !! 24/7
- Программ хангамж (Компьютер)
- С. Зориг маань баггүй хүн байсан
- Хүмүүс хоорондоо секс хийх 100шалтгаан
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ
- Ард түмний "эсрэг" бизнэс

Найзууд
- Алмас