Энтермайт |
Counter - Strike 1.6 Сервер нээх арга !! 24/7Энэ асуултыг надаас хэд хэдэн хүн асуусан... Бусад сайтад энэ хичээл байгаа хэдий ч тийм ч дэлгэрэнгүй тавиагүй байсан. Харин энэ хичээл дээр Windows үйлдлийн систем дээр хэрхэн cs сервер асаах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна... Мөн энэ аргаар Windows дээр 24/7 сервер ч асааж болно. Бүх зүйл асуудалгүй учраас ойлгоход маш их энгийн байх болно... За амжилт! Үүнийг би өөрийнхөөрөө бичсэн болно. Ямар ч сайтаас аваагүй ========================== Мэдлэгт таньд дусал нэмий... ========================== 1. Аддонс (Addons) Энэ бол таны серверийг бий болгох хамгийн гол зүйл нь яахын аргагүй мөн. Жишээ нь энэ нь counter-strike серверт бот системийг устгаж, сервер асахад бэлэн болгох болно. 2. Плагин (Plugin) Хэсэг бүрчлэн серверт ашиглагдах нэмэлт гэсэн үг юм. Жишээ нь: онлайн цаг, урсдаг мэссэж, админы квар гэх зүйлүүдийг нэгтгэсэн нэг цогц зүйл нь нэг плагин болно. 3. Скрипт Scripting гэх хавтсан дотор .sma гэсэн скрипт файлууд байгаа шүү дээ. Эд нар чинь л плагин бүтээх гол файл нь, гол утгачлал нь байгаа юм... Үүнийг хөрвүүлэхэд л серверт ашиглах плагин маань бий болох болно доо. 4. Метамод (metamod) Энэ нь таны серверийг бий болгож буй гол зүрх нь гэж ойлгож болно. Таны CS дотор суусан addons хавтсийг зүгээр л хуулвал ажилахгүй. Үүнийг "liblist.gam" файл нь тоглоомын эх файлын замыг устгаж таны addons замыг файлтай холбосноор серверийг тань лан биш интернэтээр холбох гүүр болно. 5. Модуль (modules) Үүнийг бас дотор нь 2 хуваана. Линукс бол .so, Windows бол .dll дэмжих болно. Энэ нь юунд хэрэглэгдэх вэ гэхээр та нэтээс бэлээхэн серверт ашиглагдах плагины скриптыг татаж аваад янзлаад хөрвүүлэх явцад эдгээр модуль нь утгуудыг зааж өгөх болно. Жишээ нь fun гэсэн утга агуулж байгаа скриптыг хөрвүүлэх гэж байгаа бол fun гэсэн модуль байхгүй бол алдаа заагаад хөрвүүлж болохгүй шүү дээ... 6. Тэмдэглэлт түүх (logs) Энэ хавтас нь ..addonsamxmodxlogs байх бөгөөд үүн дотор серверт хийсэн комманд, админы хийсэн комманд, чаатласан чат, болон тэмдэглэлт түүх хийдэг бүх плагинс үүн дотор серверт ашиглагдаж байгаа бол тэмдэглэл үлдээх л болно. 7. Протокол (protocol) Энэ бол хамгийн гол зүйл нь. 24/7 сервер асаах гэж байгаа бол протоколоо 1т тааруулсан байх хэрэгтэй. Хэрвээ тааруулаагүй бол 48-н протокол суусан серверт 47 протоколтой хүн серверт орж болохгүй, 47-н протокол суусан серверт 48 протоколтой хүн серверт орж болохгүй болно. Тиймээс dproto гэх ажиллагаатай системийг суулгаснаар 2 протоколийг аль ч тохиолдолд ажиллагаатай болгох болно. ========================== Одоо серверээ хэрхэн нээх вэ? ========================== Одоо энд серверээ хэрхэн нээх талаар дэлгэрэнгүй заах болно. 1. Amxmodx таньд мэдээж хэрэг болно. [Татах ] 2. Татсан бол үүнийгээ суулгах хэрэгтэй болно. Суулгах заавар зургаар: Хэрхэн cs сервер нээх вэ? Next товч даран цааш суулгацын эхний алхмаа хийнэ... Хэрхэн cs сервер нээх вэ? "I accept the terms in the License Agreement" сонгоод Next дарна. Хэрхэн cs сервер нээх вэ? Энэ суулгах замыг сольж болохгүй. Сольсон бол суугах явцад алдаа гарах учраас зүгээр Next дарна. Хэрхэн cs сервер нээх вэ? Мэдээж утга нь "AMX Mod X" учраас Install даран суулгаж эхэлнэ. Хэрхэн cs сервер нээх вэ? Яг л ингэж сууж байх ёстой шүү. feel Хэрхэн cs сервер нээх вэ? Одоо суулгаж дууслаа. Одоо аддонсоо суулгаж эхэлнэ. Сонгоод Finish дарна Мэдээж энд тэр үйлдлийг зургаар харуулаагүй учраас Finish дарсны дараа дахиад суулгах цонх гарч ирвэл 1 ба 2-рх зурагт харуулсан үйлдлийг давтан хийнэ. Хэрхэн cs сервер нээх вэ? Одоо хари "Select Mod Directory" -г сонгоод Next хийнэ. Хэрхэн cs сервер нээх вэ? Би жишээ авч өөрийнхөө cstrike хавтсыг заалаа. Та ч бас cstrike хавтсаа зааж өгнө. Хэрхэн cs сервер нээх вэ? Хэрвээ ийм зүйл гарч ирж байвал буруу хавтас сонгосон байна гэсэн үг. Тэгэхээр дахин шалгах хэрэгтэй Хэрхэн cs сервер нээх вэ? Ингээд суулгаж буй нь. Үүнийг дуусхаар Finish хийгээд суулгах цонхыг хаана... ========================== Одоо серверээ хэрхэн асаах вэ? ========================== 1. Counter-Strike 1.6 хавтсанд "hlds.exe" байгаа... 2. Түүнийг ачааллуулаад серверээ асаана... Гэхдээ хэрхэн? Game: cstrike Server name: серверийн нэр Map: Эхлэх газар Network: Сүлжээ буюу интернэтээр бол "Internet" Max. Players: Тоглогчын слот UDP Port: Асаах порт (Стандарт нь 27015) RCON Password: 3р биеэс хандах нууц үг (энэхүү нууц үгийг ашиглан HLSW болон бусад програмыг ашиглан серверийг удирдах боломжтой. Хэрвээ бусдын гарт орвол серверийг чинь яаж ч болно. Тиймээс найдвартай нууц үг хийсэн нь дээр...) Ингээд хийсэн бол сервер чинь асна. Сервертээ тохиргоо хийх бол: "cstrikeserver.cfg" үүнийг нээж хэрэгтэй тохиргоогоо өгнө. Плагин татаж суулгах бол энэ сайтаас авч болно. [Хандах ] За сэтгэгдлээ бичээд байж дээ... Ойлгомжгүй зүйл байвал сэтгэгдэл үлдээхэд л хангалттай...21:14 - 2015-11-18 - Сэтгэгдэл бичихserver neehed medeelel avah gesiin bolmjtoi bol utasaa uguuch fb hayg сумаа ганболд |
Тухай: Сайн байна уу , Та бүхэн манай блогт тавтай морилно уу ? Манай блог мэдээ мэдээлэл спорт мэдээ зар сурчилгаа Видоё гэх мэтийн танд хэрэгтэй бүхэн байх болно Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Баяр наадмаар хоолны хордлогоос сэргийлье 10492484_10152213965529135_2296611112360696838_nБаяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, - Монгол орны талаар мэдээ мэдээллүүд - Counter - Strike 1.6 Сервер нээх арга !! 24/7 - Программ хангамж (Компьютер) - С. Зориг маань баггүй хүн байсан - Хүмүүс хоорондоо секс хийх 100шалтгаан - ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ - Ард түмний "эсрэг" бизнэс Найзууд - Алмас |