Энтермайт

Монгол орны талаар мэдээ мэдээллүүд

Монгол орны энергийн онцлог

Moнгол орон тэнгэртэй ойрхон байдаг учир энергийн урсгал шууд ирдэг. Дэлхийн энерги хойноос урагшаа явдаг. Унтах, залбирахдаа хойд зүг рүү харж байх хэрэгтэй.
Монгол орны сонин хачин

Дуугардаг элс | Дэлхийд ховорхон тал | Жингэнэдэг чулуу | Урамддаг нуур | Цонжийн чулуу | Хөдөлдөг хад Соронзот хад | Шувуун чулуут | Шоон чулуу | Байгалийн тоосго | Гэрэн хөндий | Чулуун гэр | Толь хад | Том талст | Мөсөн хүн | Бодончийн Биндэръяа | Бараатай уул | Галуунд ээлтэй хавцал | Газрын гав | Өртөө газрын цаанаас | Юндэн Нансалмаа 2 | Байгалийн усан оргилуур | Цагаан гол | Гурван нуурын 4 рашаан | Дүнгэнэдэг газар | Янцгаадаг нуур | Уурт | Гүйдэг чулуу | Дуу хураагч хад | Тост хад | Хөөт | Чулуун ой | Чулуун бөмбөг Мянгадын шал | Болор толгой | Цас тогтдоггүй уул | Ховор олз | Шургац хавцал | Сонин уул | Газрын өрх Далан метрийн өндрөөс | Цэвэр булаг | Жаран тогоот
Дуугардаг элс

Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог ” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай оронд дуут элстэй газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгирвал гахайн торойн адил шуухинана.

Дэлхийд ховорхон тал

Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.

Жингэнэдэг чулуу

Өмнөговь аймгийн Баяновоо сумын Могойтын бригадын нутаг дахь хэсэгхэн газрын бараан саарал өнгийн чулууг хатуу зүйлээр цохиход царгил хөгжмийн эгшиг адил , эсвэл хонх жингэнэж байгаа юм шиг дуугардаг. Нутгийн хүмүүс түүгээр хөгжмийн зэмсэг хийдэг аж. Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний бэлчирт нэгэн үхэр чулуу бий. Уг чулууны тал бүрд нь тогшиход янз бүрийн авиа гардаг.

Урамддаг нуур

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут нуур , Ховд аймгийн Дуут сумын Дуут нуур , Баянөлгий аймгийн Бугат сумын шар нуур, Булган аймгийн Дашинчилэн сумын Борогчны нуур, Сэлэнгэ аймгийн Гүн нуур зэрэг хөлдөх, гэсэх, үедээ голдуу үхэр урамдах мэт дуу, чимээ гаргадаг нуур монголд цөөнгүй.

Цонжийн чулуу

Хүний гараар бүтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хүрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Түүнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. Ийм хүрмэн чулуу бас Говьалтай, Дундговь зэрэг аймгийн нутагт бий. Хүрмэн чулуу хайлмаг үедээ асар их даралтад ийнхүү олон талт багана хэлбэртэй болж талсждаг.

Хөдөлдөг хад

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цогцолын хийдийн хажууханы нэг хадан цохион дээр малгай мат тогтсон хад байдаг. Доороос нь харвал тэр хад сэвсүүр салхины аясар ганхан яах иихийн зуургүй унаад ирмээр санагдана. Хад, цохион дээр торгон ирмэгээрээ нэг цэгт тулж тотсон учраас тийнхүү ганхаж хөдөлж байдаг ажээ

Соронзот хад

Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнээ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хйинд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж тэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой .

Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

Том талст

Улаанбаатар хотоос зүүн тийш орших Горхийн уулс их болортой нь дээр үеэс мэдэгдсэн бөгөөд 1880-аад оноос америк, Герман, Хятадууд энгийн аргаар болор малтан авчашиглаж байжээ. 1950-иад онд энд болрын уурхай байгуулж жилд олон тн болор авч байв. Мөн молор ч олборлож байв. 1960 онд эндээс 7,5 тн жинтэй болрын том талст олдсоныг нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асрын өмнө тавьж олонд сонирхуулж байсан.

Бараатай уул

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул 400 км-ийн алст орших Алтай хотоос харагддаг гэдэг.

Галуунд ээлтэй хавцал

Баянхонгор аймгийн нутагт байдаг Галуутын хавцал хамгийн нарийн газраа 10 м –ээс үл хэтрэх бөгөөд 200-400 м гүн энэ хавцлын хясаа хаданд хэдэн зуун галуу үүр засан өндгөө дарж ангаахайгаа бойжуулдаг учир тийнхүү нэрлэжээ.

Өртөө газрын цаанаас

Орхон голын улаан цутгалангийн 20 м өндөр, 6м өргөн хүрхрээний дуу өртөө газрын цаанаас дуулддаг.

Байгалийн усан оргилуур

60 гаруй цоргоор 5 м гаруй өөдөө олгойдож байдаг байгалийн усан оргилуур Хөвсгөл нутагт байдаг.

Цагаан гол

Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.

Гурван нуурын дөрвөн рашаан

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурваннуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян шар усанд сайн гэлцэнэ. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.

Дүнгэнэдэг газар

Баянхонгор аймгийн нутаг Баян овооны хөх бүрдний овгор, Галуутын Баяннуурын дов, Баянөндрийн Алтантээл зэрэг дээгүүр нь морьтой явахад доргиж дүнгэнэдэг газар манай оронд олон бий.

Янцгаадаг нуур

Хөвсгөл аймгйин Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог гэдэг.

Дуу хураагч хад

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Зүүнхайрхан ууланд ойр орчныхоо дуу авиаг хураан татдаг нэг хад бий. Уг хаданд чихээ наан чагнаваас уулын бэлд хоорондоо ярилцаж байгаа хүмүүсийн дуу шуугиан сонсогдоно. Хаана ч юм юм бэ ойролцоо адуу унгалдах дуулдана. Тэртээд тоос татуулан давхиж яваа автомашины дуу ч нүргэлнэ.

Тост хад

Говьалтай аймгийн Алтай сумын Ажбогд уулын бор нуруунд урин дулаанд үргэлж тос аграгж байдаг нэгэн хад бий.

Хөөт

Увс аймгийн Ховд сумын Хөөт гэдэг газар зун, намрын улиралд тос мэт хар зүйл нэвчин гардаг. Ухаад үзэхэд хөө шиг хар өнгөтэй тос гардаг учир Хөөт гэж нэрлэгджээ.

Чулуун ой

Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой уртаараа 500 м, өргөөшөө 80 м талбайд тархжээ. Тэнд хорь, гучин метрийн өндөр , бүслүүрээрээ 1,5 м голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм. 100 гаруй сая жилийн тэртээ Цэрдийн галавын үед манай нутаг дээр дулаан чийглэг уур амьсгалтай , их ой модоор хучигдсан байсны дурсгал ийнхүү тэр цагийн шаварлаг хурдас дор хадгалагдан үлджээ.

Мянгадын шал

Эгээ шал шиг өөгүй, тэгш энэ газрыг байгаль бий болгожээ. Ховд аймгийн Мянгад сумын төвөөс 3 км газарт цагаан шаргал, шаварлаг хөрстэй энэ газарт 3 км урт, 2 км өргөн үргэлжилнэ

Болор толгой

Дундговь аймгийн Амтат хоршооллийн нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болроос тогтдог ба хүмүүс Болор толгой гэж нэрлэдэг.

Далан метрийн өндрөөс

Манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол Хөвсгөлийн Хорьдол сардгийн 70 гаруй м-ийн өндрөөс буудаг Арсын хүрхрээ юм.

Жаран тогоот

Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий. Бороотой үүед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.

22:31 - 2015-12-21 - Сэтгэгдэл бичих

гоё шүү

Зочин - 19:30 - 2016-05-06

Тухай:
Сайн байна уу , Та бүхэн манай блогт тавтай морилно уу ? Манай блог мэдээ мэдээлэл спорт мэдээ зар сурчилгаа Видоё гэх мэтийн танд хэрэгтэй бүхэн байх болно


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Баяр наадмаар хоолны хордлогоос сэргийлье 10492484_10152213965529135_2296611112360696838_nБаяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг,
- Монгол орны талаар мэдээ мэдээллүүд
- Counter - Strike 1.6 Сервер нээх арга !! 24/7
- Программ хангамж (Компьютер)
- С. Зориг маань баггүй хүн байсан
- Хүмүүс хоорондоо секс хийх 100шалтгаан
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ
- Ард түмний "эсрэг" бизнэс

Найзууд
- Алмас





:-)
 
xaax