Энтермайт

Монгол хүүхдийн захианы сүлжээний заавар

Бичсэн: Алмас
Захианы жагсаалт гэдэг цахим захиа буюу email хаягуудыг нэгтгэсэн сүлжээ бөгөөд таны болон бусдын бичсэн мэйл жагсаалтын бүх хүнд зэрэг хүрдэг юм. Ингэснээр уг сүлжээн дэх бүх гишүүд шууд харилцах боломжийг нээж өгдөг давуу талтай. Сүлжээнд бүртгүүлснээр тогтмол харилцах, бусдын бичсэн захиануудыг хүлээн авах боломжтой болдог.

Ингээд танд жагсаалтыг ашиглах талаар зарим зөвлөгөө, сануулгыг толилуулъя. Энэ нь гол нь бүртгүүлж, өөрөө хариулж болон сэдэв үүсгэн бичиж ашиглах хүмүүст хамаарна.

http://groups.google.com/group/mongolhuuhed/ хаягаар орж захианы сүлжээгээр яригдсан зүйлсийг унш...

15:06 - 2010-10-21 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Веб сайт хийлгэх, ажиллуулах талаар анхан шатны мэдлэг

Бичсэн: Алмас
Өнөө үед та интернет ашиглан өөрийн бизнесийг бусдад сурталчлах, мэдээлэл түгээх олон байдлаар бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ. Үүний тулд танай компани веб сайттай байх хэрэгтэй. Вебтэй болох олон арга бий. Гэхдээ ерөнхий ойлголтыг базан та бүхэнд хүргэхийг оролдлоо. 

Хэрхэн...

22:33 - 2010-10-19 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Веб сайт хэрхэн ажилладаг вэ?

Бичсэн: Алмас
Энэ асуултыг олон хүн тавьдаг тул аль болох хялбараар тайлбарлах гээд үзье. Гэхдээ та хэрвээ ойлгохгүй бол энд дарж дараагийн нийтлэлийг маань уншаарай.

Веб сайт гэж юу вэ?
Веб сайт гэдэг нь хүмүүст харуулахаар бэлдсэн мэдээллийг агуулсан файлууд юм. Яг л тооцоолуур дээр бичиг баримтын файл байдаг шиг. Гэхдээ веб дээр харуулах зорилгоор хийгдсэн арай жаахан өөр файлууд. Хэрэв та веб сайттай болох гэж байгаа бол юуны өмнө веб сайтаа ямар нэгэн програм ашиглаж бүтээнэ. HTML, javascript, CSS, PHP зэрэг ер нь ямар ч технологи ашигласан бай веб хэмээх файлууд байна. Түүнийгээ сервер дээр байрлуулах хэрэгтэй.

Сервер гэж юу вэ?
Интернет сервер гэдэг нь интер...

22:11 - 2010-10-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү?

Бичсэн: Алмас
Шинээр баяжсан нэг нөхөр гудамжинд явж байтал нэг хүүхэд лууван идээд явж байж гэнэ. Мань эр дэлгүүр орж лангуу руу очиж хараад улаан өнгийн лааг зааж тэрнээс нэгийг гэж заагаад аваад идэж гэнэ. Хажуунаас нь нэг хүү ахаа наадах чинь лууван биш лаа шүү дээ, иддэг юм биш гэхэд мань эр бантсандаа: Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд ямар хамаатай юм бэ? гэж уурссан гэдэг.

1. Хотын төвд дэлхийд томд тооцогдох дэлгүүрийн салбар баригдаж тийм дэлгүүр Монголд баригдаж байгаа нь Монгол улс хөгжиж байгаагийн илэрхийлэл гээд аваад хаях хүмүүс бас байх юм. Тэр дэлгүүрт цүнх 2000$ байдаг гэнэ. (Би бол орж ч үзээгүй л дээ) Тэр ч бүү хэл тэр дэлгү...

14:08 - 2010-10-19 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Би Монгол, манай Монгол, миний Монгол 2

Бичсэн: Алмас
Хотын соёл болон хөдөөнийхөн
Хөдөөнийхөн орж ирээд хотын соёлгүй болгочихлоо гэх мэт балайрч дэмийрдэг хүмүүс их болсон. Үнэхээр хөдөөнийхөн орж ирэнгүүт тэдний нөлөөгөөр уусгаж чадалгүй өөрснөө уусаад адилхан болж байгаа юу? Миний бодоход үгүй байх аа. Угаасаа хөдөөнийхөн орж ирэхээс өмнө бүх зүйл чөлөөтэй болсны дараа хүмүүс ийм болсон гэдгийг хүмүүс ингэж яриад байна. Хөдөөнийхөн орж ирэхээс өмнө ч гэсэн байрныхаа шатны бариулыг хуулаад чарга хийж тоглодог байсан, орцондоо хогоо хаядаг, таазыг нь шүдэнзээр харлуулдаг хүүхэд залуус байсан шүү дээ.
Намайг анх хотод нүүж ирэхэд хотын хүүхдүүд дэндүү бүдүүлэг санагддаг байж билээ. Нэг нэгнээ бүлэглэж ...

11:28 - 2010-10-19 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Би Монгол, манай Монгол, миний Монгол 1

Бичсэн: Алмас
Казахууд салан тусгаарлах нь хурдан дарж аваарай!
"Газар нутгаас чинь аваад одох нь, алив анхаар нөхдөө. Тэднийг дар, анхаар!" гэх зэрэг ярианууд нэлээн чих дэлсэнэ. Юун газар нутаг вэ? Тэртэй тэргүй тэрийг чинь вагон вагоноор нь урагшаа зөөгөөд, устгах модыг устгаад, гол горхийг нь ширгээгээд байгаашдээ. Казак энэ тэр гэж дэмийрч байхаар тийм зүйлээ л ярьмаар юм. Тэрийг хэн нэгэн Казак биш Монголчууд өөрснөө хийгээд байгаа шүү дээ, утсан хүүхэлдэй шиг. Орхон гол, Туул гол ер нь л аль аль нь л элдэв уурхайгаас болоод, эрэг дээр нь машинаа угааж, амраад явахдаа хогоо хаяад явдаг биднээс л болоод үнэхээр аймар болж байшд. Тийм юм ярихгүй байж ийм бала...

11:24 - 2010-10-19 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Ubuntu Mavrick 10.10 цоо шинэ хувилбар

Бичсэн: Алмас
Та бүхэн юуны өмнө энэ бичлэгийг уншаарай (https://news.blogmn.net/36635/gar-utsaaraa-bugdiig.html) За тэгэхээр уншсан бол энд гарч буй линукс гээч зүйлийн жирийн компьютер дээр сууж ажилладаг хувилбарууд дотроос хамгийн сайн, энгийн хүмүүст хамгийн ойлголмжтой хувилбар болох ҮБҮНТҮ үйлдлийн системийн цоо шинэ хувилбар Үбүнтү 10.10 Маврик хувилбар өнөөдөр нээлтээ хийж дэлхий таяар үнэ төлбөргүй түгээгдэж байна. Монголчууд бидний хувьд зохиогчийн эрхийг дэндүү бүдүүлгээр зөрчдөг, хулгай хийдэг, гэвч тэр бүр өөрсдөө түүнийгээ мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. (Энэ талаар дараа өөр нийтлэлд тайлбарлахаар төлөвлөсөн)

Ер нь ирээдүйдээ бэлтгэнгээ одооноос ли...

12:39 - 2010-10-10 - Сэтгэгдэл {68} - Сэтгэгдэл бичих

Avast төлбөргүй вирүсийн эсрэг програм

Бичсэн: Алмас
Та бүхэнд нэгэн хүчирхэг бөгөөд хуулийн дагуу төлбөргүй вирусын програмыг танилцуулъя. Avast хэмээх энэ програм сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа, маш сайн илрүүлэлттэй програм юм.
Татаж авахдаа http://www.avast.com/free-antivirus-download хаягаар ороод Free Antivirus гэсэн байгаагийн харалдаа байгаа Download товч дээр дараад татаж аваарай. Төлбөргүй хувилбар гэж голох хэрэггүй. Энэ вирүсээс маш сайн хамгаалах чадвартай. Төлбөртэй хувилбаруудад нь өөр төрлийн хамгаалалтууд нэмэгдсэн байдаг нь тийм ч их чухал зүйлс биш юм. Бас бусад төлбөртэй вирүсийн програмууд төлбөргүй програмаас илүү сайн гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Энэ нь буруу ойлголт юм. Бүх вирүсийн програмд сул тал байдаг. Avast бол Kaspersky, BitDeffender зэрэг програмуудаас илүү илрүүлэлттэй гэсэн үзүүлэлтийг цөөнгүй алдартай сайтуудын туршилт илрүүлсэн байдаг.

За тэгээд Татаж аваад суулгасныхаа дараа та програмдаа үнэгүй лиценз авах хэрэгтэй. Энд 2038 онд хугац...

01:38 - 2010-10-09 - Сэтгэгдэл {15} - Сэтгэгдэл бичих

Хэрхэн өөрийн Ubuntu CD-тэй болох вэ?

Бичсэн: Алмас
Хүмүүс сүүлийн үед вирүстдэггүй, хэрэглэхэд хялбар тул Үбүнтү үйлдлийн системийг нэлээд сонирхож, асууж тусламж авч байгаа билээ. Тэгээд энэ асуултад хариулт болгон энэ бичлэгийг оруулж байна. Одоо хоёрхон хоноод цоо шинэхэн Ubuntu 10.10 Maverick хувилбар гарахад бэлэн болоод байна.

1. Эхний арга нь шууд ISO хэлбэрээр татаж аваад, CD дээр шараад дискээ бэлдээд авч болно.
Компьютер ч...

11:05 - 2010-10-08 - Сэтгэгдэл {24} - Сэтгэгдэл бичих

...бид хийхгүй бол хэн хийх вэ...

Бичсэн: Алмас
Хэсэг ухаалаг Монгол залуусын хийж байгаа ажил үнэхээр дэмжмээр санагдсан тул хуулж оруулж байна. Та ч бас өөрийн боломжоор цааш нь тарааж, бас дэмжин оролцоорой.Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ!
2010 он гарсаар Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Өдөрт 3-4 нялх хүүхэд (1-с доош...

00:45 - 2010-09-18 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Тухай:
Сайн байна уу , Та бүхэн манай блогт тавтай морилно уу ? Манай блог мэдээ мэдээлэл спорт мэдээ зар сурчилгаа Видоё гэх мэтийн танд хэрэгтэй бүхэн байх болно


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Баяр наадмаар хоолны хордлогоос сэргийлье 10492484_10152213965529135_2296611112360696838_nБаяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг,
- Монгол орны талаар мэдээ мэдээллүүд
- Counter - Strike 1.6 Сервер нээх арга !! 24/7
- Программ хангамж (Компьютер)
- С. Зориг маань баггүй хүн байсан
- Хүмүүс хоорондоо секс хийх 100шалтгаан
- ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ
- Ард түмний "эсрэг" бизнэс

Найзууд
- Алмас